Их Хөлөгний Уламжлалыг Хадгалах Төв

FPMT Center in Mongolia Монгол дахь ИХУХТөв нь 1999 онд Монгол Улсын Хууль Зүйн Яаманд бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа Бурханы шашны олон нийтийн байгууллага юм. Тус Төвийг сүсэгтэн олны хүсэлтээр болон Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Бакула Ринбүүчий нарын айлдвар зөвшөөрлөөр Түвдэн Зопа Ринбүүчий ламтан санаачлан байгуулсан болно.

Бид хүмүүст энэрэн нигүүлсэх, хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхийн сацуу Бурхан багшийн сургаалаар хувь хүн өөрийгөө хөгжүүлэн оюун ухааны гэгээн чанарыг нээхэд нь туслах зорилгоор сургалт явуулдаг. Их Хөлгөний Уламжлапыг Хадгалах Төв нь Богд Зонхава багшийн шашин суртахууны уламжлалыг тус байгууллагын үндэслэгчид болох Түвдэн Еши багштан болон Зопа Ринбүүчий лам нарын хөтөлбөр айлдвар, дэгийг үндэслэн тайлбарладаг. Манай төв нь Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвүүдээс анхлан байгуулагдсан төв юм.

БУДДИЗМЫГ ТАНИН МЭДЭХҮЙ
“ЗОВЛОНГ УРВУУЛАХУЙ “

ТҮВДЭН ГЯЛМО БАГШ
Энэхүү хичээлээр өөрийгөө энхрийлэн барихуйн гэм зэрэг хийгээд бусдыг өөрөөсөө илүүтэйгээр энхрийлэн барихуйн тус эрдэмийг анхааран авах мөн “Оюун Судлахуй” – н аргуудад суралцан түүнийг өдөр тутмын амьдралд дадуулан үйлдсэнээр зовлонг амгаланд хэрхэн урвуулан барихуйд суралцах болно. Хичээл : 2-р сарын 17, (24-нд “Ламын Чодва” хуралтай тул хичээл орохгүй ) 3-р сарын 3, 10 ,24 ,& 31 –ны Даваа гариг тус бүр 18 .15 – 19 .45 цагт явагдана. Номын өргөл 6000 төгрөг буюу ийнхүү таны өргөл нь таньд очих гарын авлага хийгээд бусад манай төвийн номын үйлд зарцуулагдах болно. Бүртгэл: 2-р сарын 14-ны Баасан гаригийн 18: 00 цаг хүртэл жижүүр дээр явагдах болно.
Dharma Radio ProgrammeМонгол дахь ИХУХТ-өөс Монголын олон нийтийн радиогийн
“Гурван эрдэнэ студи”-тэй хамтран бэлтгэж байгаа радио нэвтрүүлгүүдийн хуваарийг толилуулж байна.
fpmt-children
“Их хөлгөний  хүүхдүүд” хөтөлбөр нь 2007 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 6-14 насны хүүхэдэд Монголын уламжлалт соёл, зан заншил, Бурхан багшийн сургаал, гүн ухаан, зан үйлийн утга учрыг үлгэр түүхийн хэлбэрээр таниулан ойлгуулж, түүнийг амьдралд нь  дадуулах, сайн хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой.