Шaдүвлин Төв

Shedrup Ling logo

Их Хөлөгний Уламжлалыг Хадгалах төв

Монгол дахь ИХУХТөв нь 1999 онд Монгол Улсын Хууль Зүйн Яаманд бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа Бурханы шашны олон нийтийн байгууллага юм. Тус Төвийг сүсэгтэн олны хүсэлтээр болон Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Бакула Ринбүүчий нарын айлдвар зөвшөөрлөөр Түвдэн Зопа Ринбүүчий ламтан санаачлан байгуулсан болно.

Манай төв нь Буддын Их Хөлгөний шашны уламжлалыг номын айлдал, бясалгалын хэлбэрээр түгээн уламжлуулах зорилготой юм.

Бид хүмүүст энэрэн нигүүлсэх, хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхийн сацуу Бурхан багшийн сургаалаар хувь хүн өөрийгөө хөгжүүлэн оюун ухааны гэгээн чанарыг нээхэд нь туслах зорилгоор сургалт явуулдаг.
Их Хөлгөний Уламжлапыг Хадгалах Төв нь Богд Зонхава багшийн шашин суртахууны уламжлалыг тус байгууллагын үндэслэгчид болох Түвдэн Еши багштан болон Зопа Ринбүүчий лам нарын хөтөлбөр айлдвар, дэгийг үндэслэн тайлбарладаг.

Манай төв нь Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвүүдээс анхлан байгуулагдсан төв юм.

Үндсэн үйл ажиллагаа

Номын сан
Төвийн номын санд монгол, англи, франц, герман хэлээр хэвлэгдэн гарсан бурханы шашны сургаал номууд бий.

Радио болон Телевизийн нэвтрүүлэг
Монголын радиогийн Гурван Эрдэнэ студитай хамтран Бурханы номын нэвтрүүлгүүдийг явуулж байна.

Англи хэлний хичээл
Нийгэмд тустай ажлуудын нэг нь орчин цагийн хүмүүсийн хэл суралцах хүсэлд нийцүүлэн явуулж байгаа англи хэлний төлбөр багатай хичээл явуулдаг.

Усан тахил
Зопа Ринбүүчий ламтаны айлдвараар сүсэгтэн олон өдөр бүр усан тахил өргөдөг.

Суварга Кафе
Цагаан хоолны кафе.

“Хүлээснээс гэтэлгэхүй” төсөл
Хорих газруудын хүсэлтээр тэдэнтэй хамтран хоригдлуудад сэтгэл санааны дэм өгөх, нийгэмшихэд туслах үйл ажиллагаа явуулдаг.