Улаанбаатар хот дахь Гандан До Аг Шадүвлин төв:

Улаанбаатар хот дахь Гандан До Аг Шадүвлин төв: Бүх насны ард иргэдэд зориулан дээдийн номын тайлбар хичээл тогтмол зохион байгуулж байна. Түвдэн Зопа гэвш долоо хоногт бясалгалын хичээл болон дээдийн номын тайлбар хичээл хөтөлж, Гэцүлма Түвдэн Гялмогийн хамтаар \9 сараас эхлэн дараа оны 5 сарын хооронд\ сар бүр нэг бүтэн өдрийн бясалгал бүтээл хөтлөн явуулдаг.
“Их Хөлгөний хүүхдүүд” хөтөлбөрт бүх насны хүүхдүүд хамрагдаж ёс зүйн боловсрол эзэмшиж байна /10 сараас эхлэн дараа оны 5 сарын хооронд/.
Төвөөс сар бүрийн билгийн тооллын дөрвөн дүйчин өдөр тогтмол хурдаг хурал зохион байгуулдаг.
“Хүлээснээс гэтлэхүй” төслийн хүрээнд төвийн багш сар бүр хорих ангиудад зочилж ном айлдан сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг (http://www.liberationprisonproject.org/).
Жил бүрийн “Дүнчүүр маанийн бүтээл”-ийг 30 өдрийн турш амжилттай зохион байгуулсаар ирлээ.
Улаанбаатар хот дахь “Дулмалин” эмэгтэй хуврагуудын хийд: – Энэхүү хийд нь Монгол Улс дахь эмэгтэй хуврагуудын цөөхөн хийдийн нэг юм. Дулмалин хийдийн эмэгтэй хуврагууд сахил санваарын ёсыг чандлан сахьж, сүм хийдийн дэг жаягаар амьдарч, буян номд шамдан

суралцахын дээр Гандан До Аг Шадүвлин төвийн өдөр тутмын хурал, номыг тогтмол хөтлөн явуулж байна. Тэд мөн жил бүр 30 хоногийн турш зохион байгуулагддаг “Дүнчүүр Маанийн бүтээл”-ийг хөтөлдөг билээ. МИХУХ төвөөс хийдийн өдөр тутмын зардлыг хариуцаж байна.

Улаанбаатар хот дахь Идгачойзинлин дацан: – Тус хийдийг 2003 онд сэргээн барьжээ. ИХУХ олон улсын сан тухайн үеэс эхлэн хуврагуудын хоол хүнсний болон бурхан тахилын зулын өргөлийн зардлыг тогтмол хариуцсаар иржээ. Хийдэд өдгөө лам хуврагууд дээдийн номд шамдаж суралцаж байна. Мөн тус хийдээс Энэтхэг улсын хийдүүдэд олон тооны лам үргэлжлүүлэн суралцаж байна.
Улаанбаатар хот дахь Бодь Зул ТББ: Тус төрийн бус байгууллага өдгөө “Халуун шөлний газар” ажиллуулж байна. Халуун шөлний газар ажлын 5 өдөр гэр оронгүй, нэн ядуу иргэдийг тогтмол хооллон, улирал тутамд хэрэгцээтэй хувцас, ариун цэврийн хэрэглэл, бусад эд зүйлсээр үнэ төлбөргүй хангадаг. Дулааны улирал бүр олон төрлийн хүнсний ногоо тарин ургац авч “Халуун шөлний газар”-ын хэрэгцээг хангаж байна. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахын дээр аялал жуулчлалын улиралд гадаадын жуулчдыг үйл ажиллагаандаа оролцуулж санхүүжилт олох санаачилга гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар эдгээр бүх үйл ажиллагааг МИХУХ төвөөс санхүүжүүлж байна.